Ухаалаг гэр ба систем интеграц

Өөр өөр брэндийн гэрийн төхөөрөмж нэг аппад

Агаар цэвэршүүлэгч, гэрэл, камераа монгол хэлтэй аппаар утаснаасаа удирдаарай. Бид мөн байгууллагын дотоод систем, апп бүтээдэг.

  • Ухаалаг гэр
  • Байгууллагын систем
  • Төхөөрөмжийн интеграц
  • AI, автоматжуулалт

Ухаалаг гэр

Төхөөрөмж бүрт тусдаа апп хэрэггүй

Гэрт тань байнга асаалттай жижиг хаб суурилуулна. Боломжтой бол тушаал үйлдвэрлэгчийн cloud‑аар дамжилгүй, гэрийн тань сүлжээгээр төхөөрөмжид хүрнэ.

  • Xiaomi Mi Home
  • Tuya / Smart Life
  • ESPHome
  • ESP32
  • IP камер (GB28181)
  1. Төхөөрөмж Агаар цэвэршүүлэгч, гэрэл, камер Төхөөрөмж зөвшөөрвөл гэрийн сүлжээгээр
  2. Гэрийн хаб ESP32, гэрийн сүлжээнд Шифрлэгдсэн холболт
  3. Нэг апп Монгол хэлтэй
  • Гэрийн сүлжээнд тулгуурласан

    Төхөөрөмж зөвшөөрвөл гэрийн сүлжээгээр удирдана. Хаб манай сервер рүү өөрөө холбогддог тул роутерт порт нээх, үйлдвэрлэгчийн нууц үг хадгалах шаардлагагүй.

  • Брэндээс хамаарахгүй

    Xiaomi төхөөрөмж, IP камер аль хэдийн нэг протокол, нэг аппаар ажилладаг. Tuya, ESPHome төхөөрөмжийг прототипийн шатанд холбосон. Бидний зорилго — брэнд бүрт тусдаа апп хэрэггүй болгох.

  • Нууцлалыг эхнээс нь бодсон

    Төхөөрөмж бүр зөвхөн эзэмшигчийнхээ бүртгэлд харьяалагдана. Камерын холбоосыг хүсэлт бүрт одоогийн эзэмшигчтэй нь дахин тулгаж шалгана.

  • Цахилгаанд болгоомжтой

    Аливаа зүйлийг өөрчлөхөөс өмнө хэмжилт хийж, хэлхээг зураглана. Цахилгааны угсралт, холболтыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ.

Пилот

Одоогоор манай ухаалаг гэрийн шийдэл Central Garden Residence аппаар нэг айлд туршилтаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Бусад төхөөрөмж прототип эсвэл судалгааны шатанд байна.

Central Garden Residence
Ухаалаг гэрийн шийдэл

Бидний ажил тоогоор

өөрсдөө холбож ажиллуулсан төхөөрөмжийн протокол, үйлдвэрлэгчийн SDK
10+
эхний мөр кодоос App Store хүртэл: Central Garden Residence апп
38 хоног
манай инженерүүдийн бүтээж ажиллуулдаг сургуулийн системийн хэрэглэгч
6,000+
ирц, эцэг эхийн мэдэгдэлд ашиглагддаг хаалганы царай таних скан
70,000+

Төслүүд

Хийсэн ажлаас маань

Харилцагчдынхаа нэрийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлдэггүй тул салбараар нь танилцуулж байна. Төлөв бүрийг бодит байдлаар нь бичсэн.

Central Garden Residence аппын нүүр дэлгэц (жишээ мэдээлэл): төлөх дүн, хүсэлт гаргах, хотхоны зар, шинэ мэдэгдэл
Ашиглалтад 2026

Central Garden Residence

Орон сууцны хотхон · манай өөрийн бүтээгдэхүүн

Орон сууцны хотхонд зориулсан манай өөрийн платформ: оршин суугчийн апп, удирдлагын систем, ухаалаг гэр. 2026 оны 10‑р сарын 5‑наас App Store‑т нийтэд нээлттэй.

эхний мөр кодоос App Store хүртэл
38 хоног
хуудастай удирдлагын систем
43
API endpoint
~290
автомат тест
1,600+

63 A бүхэлдээ гэрийн сүлжээнд ажилладаг таслуур (1 ширхэг)

Прототип 2026

Ухаалаг гэрийн лаборатори

Ухаалаг гэр · дотоод судалгаа

Tuya суурьтай 63 A таслуурыг ESPHome‑оор cloud‑аас салгаж, Tuya, Xiaomi төхөөрөмжийг үйлдвэрлэгчийн аппгүйгээр удирдах вэб хуудсууд бүтээсэн. Бүгд прототип.

Tuya төхөөрөмж нэг хуудсанд: унтраалга, камертай видео цоож
2

≈1,500 сурагч

Ашиглалтад 2025–2026

1,500 сурагчтай хувийн сургуулийн дотоод систем

Боловсрол · Улаанбаатар дахь 1,500 сурагчтай хувийн сургууль

Excel хүснэгт, төлбөртэй програм, хуучин системийг орлосон нэг платформ: самбар, 15 удирдлагын апп, эцэг эх, багшийн апп. Манай инженерүүд бүтээж, өдөр бүр ажиллуулдаг.

хэрэглэгчийн бүртгэл
6,000+

≈74,600 хаалганы скан (2026 оны 9‑р сар хүртэл)

Ашиглалтад 2025–2026

Кампусын төхөөрөмжүүд нэг ID‑аар

Боловсрол, ухаалаг барилга · хувийн сургуулийн кампус

Хаалттай програмтай царай таних хаалга, бэлэн мөнгөгүй худалдааны автомат, эрүүл мэндийн киоскийг сургуулийн системтэй холбож, бүгдийг нэг ID‑аар ажилладаг болгосон.

скан хийлгэсэн сурагчдын эцэг эх ирсэн тухай мэдэгдэл авдаг
≈97%

95.4% 6‑р анги: багшийн дүнтэй таарсан (195 бодлого)

Пилот 2026

Монгол гар бичмэл даалгаврыг AI ашиглан засах

Боловсрол · хувийн сургуультай хийсэн пилот

AI нь монгол кирилл гар бичмэлийг уншиж, хариултыг багшийн хариултын түлхүүртэй тулгана. Пилотод 6‑р ангийн 195 бодлогын 95.4%-д нь багшийн дүнтэй таарсан.

7‑р анги: багшийн дүнтэй таарсан (585 бодлого)
89.2%

15 аппын дэлгэц

Хийж дууссан 2026

Онлайн кино театрын платформ

Медиа · онлайн кино театр

Утсаар босоо форматаар үздэг богино цуврал киноны апп, контент удирдах систем, төлбөртэй ангиудыг хамгаалдаг сервер. Хийж дууссан; нээлт нь кино контентын эрхийн гэрээ хүлээж байна.

хуудастай удирдлагын систем
8

Үйлчилгээ

Бидний хийдэг ажил

Ухаалаг гэр бол бидний гол чиглэл. Мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг явуулах систем, интеграц, апп бүтээдэг.

Дотоодын болон байгууллагын интеграц

  • QPay
  • eBarimt
  • ESIS
  • Microsoft 365 / Entra ID
  • Банкны хуулгын API
  • SMS gateway
  • Ухаалаг гэр, IoT Xiaomi, Tuya, IP камер, ухаалаг таслуур зэрэг өөр өөр брэндийн төхөөрөмжийг монгол хэлтэй нэг аппад холбоно. Боломжтой бол гэрийн сүлжээгээр удирдана.
  • Байгууллагын дотоод систем

    Байгууллагын дотоод систем

    Excel хүснэгт, цаасан маягт, олон тусдаа програмыг танай ажлын бодит урсгалд тохирсон нэг системээр сольно. Вэб болон утсан дээр, монгол хэлээр.

    • Эрхийн түвшин, батлах дараалал, үйлдлийн бүртгэлтэй ERP, дотоод удирдлагын систем
    • Санхүү: гэрээ, тоолуурын заалтаар нэхэмжлэх бодох, банкны хуулга тулгах, QPay, eBarimt
    • Хүний нөөц, цагийн бүртгэл, цалин — хаалганы ирцийн мэдээллээс шууд
    • Агуулах, захиалга, үлдэгдлийн сануулга, Excel импорт, экспорт
    • Төрийн систем (ESIS), Microsoft 365 / Entra ID‑тай холболт; хуучин системээс шилжих
  • Ухаалаг барилга, төхөөрөмжийн интеграц

    Ухаалаг барилга, төхөөрөмжийн интеграц

    Үйлдвэрлэгч нь API өгөөгүй байсан ч хаалга, карт уншигч, киоск, худалдааны автомат, дэлгэцийг танай системтэй холбоно. Скан, худалдаа бүр бүртгэлд тань орно.

    • Царай таних, карттай хаалгыг ирц, цалин, мэдэгдэлтэй холбох
    • Төлбөр, номын сан, хөрөнгө, киоск — бүгд нэг NFC/RFID картаар
    • Бэлэн мөнгөгүй худалдааны автомат, өөртөө үйлчлэх киоскийг танай өөрийн үлдэгдлийн системд холбох
    • Дэлгэц, зурагтыг төвөөс удирдах: асаах, унтраах, контент солих, вэб хуудас шууд харуулах
    • ZKTeco, Dahua хандалтын хяналтын төхөөрөмжөөс шууд мэдээлэл авах
  • Хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт

    Хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт

    AI‑г танай өгөгдөл дээр хамгаалалттай ажиллуулна: гар бичмэл уншиж, ажилтны асуултад бодит тайлангаар хариулна. Чанарыг нь мэргэжилтнүүдтэй тань тулгаж хэмжинэ.

    • Байгууллагын өгөгдөл дээрх AI туслах: эрхийн түвшин, хязгаарлагдсан ангилал, хяналтын бүртгэл
    • Баримт бичгийн AI: OCR, монгол гар бичмэл унших
    • Монгол баримт бичгийн том сан дээр хайлт, асуулт хариулт (RAG)
    • Эхлээд үнэлгээ: мэргэжилтнүүдийн шийдвэрээр бүрдүүлсэн тест, нэгж бүрийн зардал
    • Хуваарьт автоматжуулалт: банкны тулгалт, төрийн тайлан, сануулга
  • Апп, вэбсайт, цахим дэлгүүр

    Апп, вэбсайт, цахим дэлгүүр

    Гар утсанд тохирсон, монгол хэлтэй апп бүтээж, App Store, Google Play‑д гаргаад, шинэчлэлийг шууд хүргэнэ. Мөн хурдан вэбсайт, цахим дэлгүүр хийнэ.

    • iOS, Android апп (React Native, Expo): push мэдэгдэл, чат, шууд видео
    • App Store, Google Play‑д гаргах, шалгалтын шаардлагыг хангах
    • Ихэнх шинэчлэлийг апп дэлгүүрийн шалгалтыг хүлээлгүй шууд (OTA) хүргэх
    • Компанийн болон олон хэлтэй вэбсайт
    • Каталог, сагс, дансаар төлөх, өөрсдөө удирдах админтай цахим дэлгүүр
  • Судалгаа, прототип

    Судалгаа, прототип

    Төсвөө зарцуулахаас өмнө хамгийн хэцүү хэсгийг туршина: монгол яриа, гар бичмэл, хаалттай протокол, LiDAR скан. Шударгаар хэмжиж, ажилладаг прототип гаргана.

    • Амжилтын шалгуурыг урьдчилан тодорхойлсон хэрэгжих боломжийн судалгаа, туршилтын загвар (PoC)
    • Монгол яриа, гар бичмэл, текст дээр AI загваруудыг харьцуулах
    • Танай GPU сервер дээр загвар сургах, ажиллуулах
    • Төхөөрөмжийн протоколыг задлан судлах, техник хангамжийн үнэлгээ
    • AR, 3D прототип: LiDAR‑аар өрөө скан хийх, 3D угсралтын харагдац
Бидний ашигладаг технологи

Гар утасны апп

  • React Native
  • Expo
  • EAS Update (OTA)
  • Swift / SwiftUI
  • Android (Java / Kotlin)

Вэб

  • Next.js
  • React
  • TypeScript
  • Tailwind CSS
  • shadcn/ui
  • TanStack Query
  • three.js

Сервер, API

  • Bun
  • Node.js
  • Elysia
  • GraphQL (Apollo Federation)
  • Express
  • FastAPI
  • WebSocket

Өгөгдөл

  • PostgreSQL
  • MongoDB
  • SQLite / Cloudflare D1
  • Drizzle ORM
  • Prisma
  • Redis

Ухаалаг гэр, төхөөрөмж

  • ESP32
  • ESPHome
  • Xiaomi Mi Home
  • Tuya OpenAPI
  • GB28181 / WebRTC
  • Dahua
  • ZKTeco
  • NFC / RFID

AI, машин сургалт

  • Claude API
  • Google Gemini
  • OpenAI
  • Whisper
  • PyTorch
  • Hugging Face
  • RAG (вектор + текст хайлт)

Дотоодын болон байгууллагын интеграц

  • QPay
  • eBarimt
  • ESIS
  • Microsoft 365 / Entra ID
  • Банкны хуулгын API
  • SMS gateway

Cloud, DevOps, тест

  • GitHub Actions
  • Vercel
  • Cloudflare
  • AWS
  • Docker
  • nginx
  • PM2
  • Playwright

Байгууллагад зориулсан

Инженерүүд маань танай багтай мөр зэрэгцэн ажиллана

Бид ажлын даалгаврыг имэйлээр аваад сураггүй болдоггүй. Ахлах түвшний инженерүүд маань танай байгууллагад очиж, ажилтнуудтай чинь хамт ажиллаж, систем ашиглалтад орох хүртэл үр дүнг нь хариуцна. Ийм арга барилаар ажилладаг инженерийг Forward Deployed Engineer (FDE) гэдэг.

  1. Газар дээр нь

    Инженер танай ажилтнуудтай хамт ажиллаж, ажил бодитоор хэрхэн явагддагийг өөрийн нүдээр харна.

  2. Долоо хоног бүр шинэчлэл

    Том төлөвлөгөөг хэдэн сараар хүлээлгэхгүй. Шинэчлэлийг бага багаар, долоо хоног бүр гаргаж, ажилтнуудын тань саналаар сайжруулна.

  3. Эцэс хүртэл хариуцна

    Хуучин системийг солих, өгөгдөл шилжүүлэх, банк, eBarimt, QPay, төрийн системтэй холбох ажлыг бүхэлд нь хариуцна.

  4. Зохих ёсоор хүлээлгэн өгнө

    Системийг баримт бичиг, ажилтны сургалттайгаар хүлээлгэн өгч, цаашид дэмжлэг үзүүлнэ.

Тантай хэн ажиллах вэ

  • Ахлах програм хангамжийн инженер
  • Танай багт нэгдэж ажиллах инженер (FDE)
  • Төслийн менежер
  • IoT, суулгагдсан системийн инженер
  • AI инженер

Манай инженерүүд 2022 оноос хойш програм хангамж бүтээж байна. Цахилгааны угсралтын ажлыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ.

Ашиглалтад

2025 оны 7‑р сараас хойш манай инженерүүд 1,500 сурагчтай хувийн сургуулийн дотоод инженерийн багийн үүргийг гүйцэтгэж, өвлөж авсан хуучин систем, хичээлийн хуваарь зохиох төлбөртэй програмыг нь орлуулсан.

Дэлгэрэнгүй: 1,500 сурагчтай хувийн сургуулийн дотоод систем

Ажлын явц

Танилцахаас хүлээлгэн өгөх хүртэл

  1. Танилцах

    Зорилго, одоогийн байдал, тулгамдаж буй асуудлыг тань сонсоно.

  2. Газар дээр нь судлах

    Төхөөрөмж, систем, өгөгдөл, ажлын урсгалыг тань биечлэн үзнэ. Шаардлагатай бол цахилгааны самбарыг зураглана.

  3. Хамрах хүрээ, санал

    Юуг хийх, юуг хийхгүй, амжилтыг юугаар хэмжихээ бичгээр тохиролцоно.

  4. Бүтээх, тогтмол гаргах

    Бага багаар бүтээж, шинэчлэлийг тогтмол гаргана. Өөрчлөлт бүрийн өмнө өгөгдлийн нөөц хуулбар авч, автомат тестээр шалгана.

  5. Хүлээлгэн өгөх, дэмжлэг

    Баримт бичиг, ажилтны сургалттайгаар хүлээлгэн өгч, цаашид дэмжлэг үзүүлнэ.

Асуулт, хариулт

Түгээмэл асуултууд

Одоо амьдарч буй байрандаа ухаалаг гэр хийлгэж болох уу?

Болно. Эхлээд төхөөрөмж, Wi-Fi сүлжээ, цахилгааны самбарыг тань үзэж, хэлхээний зураглал гаргана. Түүний дараа л юуг өөрчлөхөө төлөвлөнө. Бидний холбодог төхөөрөмжүүд Wi-Fi сүлжээгээр ажилладаг. Цахилгааны самбартай холбоотой ажлыг мэргэжлийн цахилгаанчин гүйцэтгэнэ.

Интернэт тасарвал ажиллах уу?

Төхөөрөмжүүд өөрийн товчлуур, унтраалгаараа ажилласаар байна. Аппаас өгөх тушаал манай серверээр дамждаг тул интернэт тасарсан үед аппаар удирдах боломжгүй, холболт сэргэхэд хэвийн болно. Харин ESPHome програм суулгасан таслуур зэрэг дотоод програмтай төхөөрөмжийг интернэтгүй үед ч гэрийн сүлжээн дотроос удирдаж болно. Аль төхөөрөмж тань аль бүлэгт багтахыг бид урьдчилан хэлнэ.

Ямар брэнд, төхөөрөмжтэй ажилладаг вэ?

Гэрт: Xiaomi Mi Home (гэрийн сүлжээгээр болон cloud‑аар), Tuya / Smart Life, ESPHome, GB28181 стандартын IP камер, ESP32 хавтан. Барилгад: царай таних болон карттай хаалга, карт уншигч, киоск, худалдааны автомат, Xiaomi зурагт. Таны төхөөрөмж жагсаалтад байхгүй бол загварыг нь хэлээрэй. Эхлээд шалгаж үзээд, үнэнээр нь хэлнэ.

Байгууллагын систем хийхэд хэр удах вэ?

Хамрах хүрээнээс хамаарна. Бид ажилладаг эхний хувилбарыг аль болох эрт гаргаж, дараа нь тогтмол нэмж сайжруулдаг. Жишээ нь, Central Garden Residence апп код бичиж эхэлснээс хойш 38 хоногийн дараа App Store‑т гарсан. Танилцсаны дараа тодорхой хугацаатай төлөвлөгөө гаргаж өгнө.

FDE гэж юу вэ?

Манай инженерүүд танай байгууллагад очиж, ажилтнуудтай чинь хамт ажилладаг арга барил юм. Шаардлагыг баримт бичгээс биш, ажлын бодит явцаас ойлгож, систем ашиглалтад орох хүртэл үр дүнг нь хариуцна.

Үнийг хэрхэн тогтоодог вэ?

Үнэ хамрах хүрээнээс хамаарна: төхөөрөмжийн тоо, системийн модуль, интеграц, хугацаа. Тиймээс эхлээд танилцаж, хэрэгцээг тань ойлгосны дараа хамрах хүрээ, үнийн саналаа бичгээр гаргаж өгнө.

Ашиглалтад орсны дараа дэмжлэг үзүүлэх үү?

Тийм. Алдаа засах, шинэчлэх, шинэ төхөөрөмж, функц нэмэх, ажилтнуудад сургалт хийх ажлыг үргэлжлүүлнэ. Аппын олон шинэчлэлийг App Store‑т дахин илгээлгүйгээр шууд (OTA) хүргэдэг бөгөөд өөрчлөлт бүрийн өмнө өгөгдлийн нөөц хуулбар авдаг.

Холбоо барих

Төслөө ярилцъя

Юуг холбох, юуг автоматжуулах хүсэлтэй байгаагаа товчхон бичээрэй. Бид эргэн холбогдоно.

Байршил: Улаанбаатар, Монгол Улс Ажлын цаг: Даваа–Баасан, 09:00–18:00

Залгах Холбогдох